horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөвсгөлийн 13 сумын цахилгааныг тасалж байна

post-img

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс үлээдэг төхөөрөмжүүд хөлдүү нүүрсэнд бөглөрсний улмаас тус станцад гэмтэл гарсан. Тиймээс Диспетчерийн үндэсний төвөөс хангай, говь, төвийн бүсийн аймгууд, Улаанбаатар хотын цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байна.

Хөвсгөл аймгийн Хатгал, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Чандмань-Өндөр, Цагаан-Уул, Арбулаг, Баянзүрх, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Түнэл сум, Могойнголын уурхайн цахилгааныг хязгаарлав.
Мөн аймгийн төвийн 6, 12, 9, 10, 11, 12, 13, 14-р хороо, Хөхтолгой, Талынхонхор, Гурван-Эрдэнэ, Гурван-Аварга сургууль, Оргил Бөөний төв орчим, Олны отог хавийн цахилгааныг тасаллаа. Хязгаарлалт өнөөдөр 18:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.

0/1000