ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж гэх этгээд 16 болон 32 настай эмэгтэйчүүдийг хөнөөсөн хэрэг гарсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2026.01.23/ Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, Ц.Дагвадоржийг 2 хүн хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн зэрэг гэмт хэргээр яллаж, бүх насаар нь хорих ял оноолоо. Мөн хаалттай хорих ангид ялыг эдлүүлэхээр шүүхээс шийдвэрлэлээ.
Түүнээс гадна 468 гаруй сая төгрөг түүнээс гаргуулж, хохирогчдын ар гэрт хуваан өгөхөөр шийдвэрлэв.


