horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ц.Дагвадоржийг 4 хэргээр яллажээ

post-img

16 настай охин болон 32 настай эмэгтэйг онц ноцтойгоор хохироосон нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2 өдөр үргэлжилж, өнөөдөр дууслаа. Шүүх шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Шүүгдэгч Ц.Дагвадоржийг доорх хэргүүдэд гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноов. Үүнд:

  • Онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болсныг мэдсээр байж 2 хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
  • 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Бусдыг тодорхой үйлдэл хийхээр шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
  • Бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэм хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
  • Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн
0/1000