Реппер ThunderZ энэ оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Тэнгри” нэртэй тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл өнөөдөр /2026.01.23/ тоглолтын талаарх хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр тэрбээр, “Би хуучны түүхүүдэд их дуртай байсан. Одоо бүгдийг нь нэхэж уншиж байгаа. Бас түүхчтэй уулзаж ярилцан, судалгаан дээр үндэслэн дууныхаа клипийг хийж байгаа. Клип болон дууны хөгжим, үгийг нэг утга агуулгатай байлгахыг хичээж ажилладаг. Бас тоглолтод маань миний хуучин дуунууд болон шинэ дуунууд бүгд дуулагдана” гэв.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Т. АлтанзагасThunderZ: Хуучны түүхэнд их дуртай. Тиймээс түүхчтэй уулзаж, зөвлөгөө авч дуугаа дүрсжүүлж байгаа
- 2026/01/23
- •
- 4 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай

2026-01-24 07:42:39
Hairy thunder ahdaa togloltond amjilt husey