horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ерөнхий сайд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж байна

post-img

Ерөнхий сайд Н.Занданшатар Давосоос ирсэн даруйдаа өнөө өглөө Бөөрөлжүүтийн цахилгаан станцад очиж, нөхцөл байдалтай танилцлаа. “ДЦС 4”-т гарсан гэмтлээс үүдэж нийслэл тэр чигээрээ цахилгаан, дулааны хомсдолд ороод байна. Энэ өвөл Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэж, цахилгааны дутагдлыг нөхнө хэмээн тооцож байсан боловч уг станцад нүүрс хөлдсөнөөс үүдэж доголдоод байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс хүлээн авах бункер хөлдүү нүүрснээс болж бөглөрсөнийг уг станцын ажилтнууд гараараа бутлаж байгаа хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн. 

Тэгвэл уг станцын хөлдүү нүүрс бутлах ажил 80 хувьд хүрсэн гэдгийг Бөөрөлжүүтийн станцын захирал Д.Мөнхтөр мэдэгдлээ. Ингэснээр ойрын өдрүүдэд 126 мегаваттын цахилгаан үйлдвэрлэж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа буюу 300 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэж, нийслэл хот, төвийн бүс эрчим хүчний доголдлоосоо ангижрах бололтой.

Ерөнхий сайд Бөөрөлжүүтээс Улаанбаатарт ирмэгцээ Диспетчерийн үндэсний төвд очно. Дараа нь “ДЦС 4”-т ажиллах юм байна.

0/1000