Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн Дундговь аймгийн Мандалговь хотноо болж байна. Говийн эгэл боргил ахуй, нүүдэлчдийн философи, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, уламжлалт соёл, эдийн засгийг нэгэн дор зангидсан онцгой арга хэмжээ болж байна.Сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах уралдаанд Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Ламын гэгээний жаахан шар, улаан, Дөхөм тунгалагийн хос зогдорт тэмээнүүд шан татан харагдаж, угшил, өнгө зүс, бие бялдрын төгс зохицлоороо наадмын сүр жавхааг тодотгов. Тэмээчдийн V зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ”, мөн аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх асуудлуудыг хэлэлцэж, цаашдын бодлого, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.Эл арга хэмжээг үзэж сонирхохоор Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын 20 гаруй Элчин сайд, тэргүүн нар хүрэлцэн ирсэн нь Монголын нүүдэлчин соёл, тэмээн өв уламжлалыг олон улсын тавцанд таниулах, улс хоорондын соёлын харилцааг гүнзгийрүүлэх чухал боломж болжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Тэмээн дээрээс наран ойрхон Монголын говийн онцлогийг тодотгов
- 2026/01/25
- •
- -3 цаг -52 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
