horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дарханд зудтай байна

post-img

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууд Орхон, Шарынгол, Хонгор сумын малчдыг эргэж, дор бүр нь зөвлөгөө өглөө.

Эрүүл мэндийн газрын дотрын болон дүрс оношилгооны эмч нар малчдад газар дээр нь үзлэг хийж, зөвлөгөө өгөн, ойрын хэрэглээний эм бэлдмэлээр хангасан бол
Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжилтнүүд газар дээр нь хэмжилт, судалгаа хийлээ.

Сумдын удирдлагууд цас орсон даруйд дор бүрнээ зам гаргаж байна. Цас орж шуурсан даруйд зам баларч, хүндрэл үүссээр байна. Мөн сумд нөөцийн өвс, тэжээлээ малчдад худалдаж эхэлжээ.

0/1000