Мөсний загасчлал нь байгальд ойр, адал явдалт тусгай сонирхлын аялал жуулчлалын нэг төрөл юм. Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн загас барихаас гадна амралт, туршлага, соёлын аяллыг хослуулдгаараа онцлогтой.
Дархан-Уул Аймагт 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй мөсний загасчлалын “Дархан цом–2026” тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 24–25-нд Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түшиг-Уул” ХХК-ийн хиймэл нууранд боллоо.
Тэмцээнд нийт 18 багийн тамирчид оролцож, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөнөөс дараах баг, тамирчид шилдгээр шалгарлаа. Үүнд:
Хувийн дүнгээр:
- 1-р байр – Цэнгэг клуб: Ц.Хашчулуун, Т.Батбаяр, Б.Төгөлдөр
- 2-р байр – Алгана клуб: Д.Батсайхан, С.Өнөрсайхан, Э.Билэгсайхан, Т.Ууганбаяр
- 3-р байр – Найзууд-2 клуб: Б.Балхүү, С.Хүсэлжаргал, М.Баттулга
- 4-р байр – Дархан-2 клуб: М.Баятогтох, Г.Зоригтбаатар, Н.Отгонтөмөр
- 5-р байр – Найзууд клуб: Ж.Мөнхтөр, Б.Батбилэг, Н.Отгонбаяр
Шилдгээр шалгарсан баг, тамирчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

