Монголын тариаланчдын холбооны чуулган болж, УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболдыг тэргүүнээрээ сонгожээ. “Эвийг эрхэмлэн амжилтыг бүтээе” уриан дор зохион байгуулсан энэ удаагийн чуулганд 21 аймгийн 400 гаруй тариаланч оролцсон байна.
Чуулганаар холбооны дүрмийн шинэчлэлээ хэлэлцэж, шинэ удирдлагуудаа сонгожээ. Холбооны тэргүүнд МТҮХ-ны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, тариаланч З.Чулуунцэцэг, “Момо агро” ХХК-ийн захирал Б.Батбаяр, “Буянт төв” ХХК-ийн захирал Ж.Саруул, УИХ-ын гишүүн асан Су.Батболд, “Сансаргоо” ХХК-ийн захирал Б.Амарсанаа нар нэрээ дэвшүүлсэн байна. Улмаар “Момо агро” ХХК-ийн захирал Б.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Су.Батболд нарын дунд санал хураалт явуулснаар дээрх үр дүн гарчээ.
Су.Батболд нь Хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, УИХ-д дөрвөн удаа сонгогдож байсан улстөрч билээ. Хамгийн сүүлд 2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүслээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн түүхтэй.


