Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга нар хууль зөрчиж байгаа талаар тус газрын ажилтнууд мэдээлэл хийж, шүгэл үлээлээ. Газрын дарга нар ажлын байран дээрээ архи ууж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг зөрчсөн олон үйлдэл гаргасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга нар “115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хангалттай ажилладаггүй” гэдэг гомдол тус газрын ажилтнуудад байгаа юм. Тус газрын даргаар харааны бэрхшээлтэй Д.Гэрэл ажилладаг. Түүний харааны бэрхшээлтэйг нь далимдуулан бусад дарга нар өөрсдийнхөө нөлөөнд ажиллуулдаг хэмээн тодорхойлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ажилтнууд газрынхаа бүх дарга нарыг огцруулахын төлөө тэмцэнэ гэдгээ зарлалаа. Хэрэв тэдний энэ тэмцлийг хүлээн авахгүй бол өлсгөлөн зарлах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм.


