Мянгат малчдыг тодруулах асуудал ирэх лхагва гарагийн засгийн газрын хуралдааны хэлэлцэх товд багтаад байна. Улсын хэмжээнд 300 гаруй мянган малчин байдаг. Жилд 200 малчныг тодруулж шагнадаг. Харин Хүнс хөдөө аж ахуйн сайд М.Бадамсүрэнгийн зүгээс мянгат малчин тодруулах журамд өөрчлөлт оруулж шагнах малчдын тоог 2 дахин бууруулахаар болсон байна. Шинэ журамд орсон чухал шалгуур нь тухайн малчид малынхаа ашиг шимийг дээшлүүлсэн байдал гэнэ. Тооноос илүү чанартай цөөн ашиг шимтэй малтай малчдыг хамруулахаас гадна улсад төлсөн татварыг үнэлж тодруулах юм байна. Шалгарсан малчдыг шагнаж урамшуулахдаа хөдөлмөрийг нь хөнгөвчилсөн бага оврын техник, зөөврийн сууц эсвэл ашиг шим өндөртэй эцэг малаар шагнахаар төлөвлөжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгАварга малчдыг тодруулах асуудлыг ирэх лхагва гарагт хэлэлцэнэ
- 2026/01/26
- •
- 32 цаг 12 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
