horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монгол банхар Азийн нохдын тэмцээнд түрүүллээ

post-img

Филиппин улсад 1-р сарын 22-25-нд болсон Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд Монгол Улсын иргэн Б.Бат-Эрдэнийн “Мянган найз Дэмүүл” гэх 2 настай эр банхар түрүүллээ. Энэ монгол банхар 10 тэмцээний 7-д нь 1 болон 2-р байр эзэлж, Филиппин улсын аварга болжээ. Уг тэмцээнд 40 үүлдрийн 600 нохой нас, хүйс, ур чадвараас шалтгаалсан 10 тэмцээнд оролцож, ялагч тодорсон байна.

Уг тэмцээний шүүгч, үзэгчид монгол банхрын байгалийн өгөгдөл, зан авир, төрх байдлыг ихээхэн сонирхож, ам сайтай байгаа аж. Уг банхар 2025 онд Хорват улсын Загреб хотод болсон “World dog show 2024” тэмцээнд оролцон, грүппийн аваргаар шалгарчээ.

0/1000