horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Б.Чойжилсүрэн: Гадаад, дотоодоос хөрөнгө оруулагч хайж, хөөцөлдөж, аргадаж байж төслүүдээ явуулж байна

post-img

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний асуудлаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-660 мегаватын хүчин чадалтай 1 цахилгаан станц барихад 1.1 тэрбум ам.доллар, төгрөгөөр 4 орчим их наяд төгрөг шаардлагатай. Манай улсын нэгдсэн төсвийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 3 их наяд төгрөг. Тэгэхээр төсвийн мөнгөөр эх үүсвэр бариад ашиглалтад оруулна гэдэг бол их төвөгтэй, худлаа шийдвэр болно.

Гадаад, дотоод хөрөнгө оруулагч нарыг нэлээн хайж, хөөцөлдөж, аргадаж байж энэ хэдэн төслүүдээ явуулж байна. Үүнийгээ яриад “Би сайн зүйл хийчихлээ” гэж өөрийгөө магтах гэсэнгүй. Цахилгааны үнийг хангалттай нэмж чадахгүй байгаа учраас цалин хангалттай сайн цалин өгч чадахгүй байна. Манай салбараас хүн ажлаас гарах процесс зогсохгүй байгаа нь үнэн. Цахилгааны тарифыг нэмэх үү, яах вэ? Эсвэл эрчим хүчний салбарт улсаас татаас өгөх үү гэдэг асуудлыг ЗГ-т 2 удаа танилцуулсан. Нэг талдаа шийдэж өгөх байлгүй.

Сайд болсноосоо хойш энэ салбарт 15-16 их наядын хөрөнгө оруулчхаад та бүхэнд шүүмжлүүлээд л зогсож байна.

0/1000
з

хуцдаг халтар вэ
идэж ууснаа ард түмний нуруун дээр үүрүүлээд
зайлаач ээ
бүүр нэг гөлийсэн гүрийсэн яаж ингэж бж чаддад юм бэ

Иргэн

Идэх хоолгүй, хийх ажилгүй гэх бишЧойжоо минь, хааны алба ээлжтэй. Ажлаа өгөөд яваа