horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Салбарын яамыг Дархан нүүлгэсний хариуцлагыг үүрэх эзэн бий юү?

post-img

Ж.Энхбаяр: “Би нүүлгээгүй”
М.Бадамсүрэн: “Би нүүлгэхгүй”

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр ажиллаж байхдаа тус яамыг Дархан руу нүүлгэх тогтоолыг УИХ-аар гаргуулж, яам нүүлгэх зардал хэмээн улсын төсвөөс 3.1 тэрбум төгрөг гаргуулан, яамны ажилтнуудад орон сууцны урьдчилгаа олгосон байдаг. ХХААХҮЯ өдгөө Дархан руу бүрэн нүүж дуусаагүй. Нийслэлд тус яамны ажиллагсдын тал нь, Дарханд хэсэг ажилтан ажиллаж байна. Яам нүүлгэх шийдвэр буруу шийдэл байж хэмээн дүгнэсэн ХХААХҮ-ийн шинэ сайд М.Бадамсүрэн тус яамыг хаана ажиллахыг бие даан шийдэж чадахгүй байгаа учраас нүүлгэх ажлыг үргэлжлүүлэхгүй, бас Дарханаас буцааж хот руу татахгүй хэмээн мэдэгдлээ.

Харин яамны ажилтнуудад хаана ажиллахаа сонгох боломж олгож байгаа гэнэ. Тодруулбал Дарханд ажиллаж амьдрах хүсэлтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилтан байвал тэндээ ажиллана. Улаанбаатарт байх хүсэлтэй ажилтан хотод ажиллана.

Хэрэв Дарханаас Улаанбаатарт ирж ажиллах хүсэлтэй эсвэл Улаанбаатараас Дархан луу ирж очин ажиллах хүсэлтэй ажилтан байвал мөн хүслээрээ ажиллаж болох гэнэ.

ХХААХҮЯ-ны олон ажилтан Дархан луу нүүх асуудлаас болж ажлаасаа гарсан гэдэг. Ажлаа хийхийн тулд тус яамны зарим ажилтан 7 хоног бүр 2 талдаа 400 км зам туулж байгаа аж. Ахиад ч хэдэн жил ийм зам туулж, ажилдаа явахыг таахад бэрх.

Төсвийн тэрбумаар тоологдох мөнгөөр бүхэн бүтэн салбарыг самарсан Ж.Энхбаяр ямар ч хариуцлага хүлээхгүй нь бололтой. Эцэстээ ХХААХҮЯ-нд ажилладаг ажилтнуудын асуудал болж үлдэх нь.

ХХААХҮЯ-ыг Дархан луу хагас дутуу нүүлгээд орхисон Ж.Энхбаяр сайдад энэ асуудал хамааралгүй, харин УИХ-аас гаргасан тогтоолын дагуу ажилласан хэмээн асуудлаас бултлаа.

Дархан луу яам нүүх нэрээр төсвийн мөнгөнөөс орон сууцны урьдчилгаа авсан ХХААХҮЯ-ны 51 дарга хожиж, Улаанбаатар-Дарханы хооронд ирж очин ажиллахад хүрсэн ажилтнуудын хохь болоод үлдэж байна.

0/1000
Бизнес эрхлэгч

Дарга, мэргэжилтнүүд нь Улаанбаатарт байна, Дарханд байна гээд зувчуулаад олдох оо байсан. Зөвхөн ашиг сонирхолтой хүмүүстэйгээ ажил ярьдаг. Монголын хамгийн дампуу байгууллага болсон.