horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 400 хүртэлх сая төгрөгийн зээл олгож, газар олгох хуультай болгоно

post-img

Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулахаар хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд өрнөлөө. Уг хуулийн төслөөр зээлийн батлан даалтын сангаар дамжуулж зээл олгох шалгуурыг багасгахаас гадна зээлийн хугацааг ипотекийн зээл шиг уртасгах шаардлагатай учраас хуулийг өөрчлөх шаардлагатай хэмээн салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд газар олгож дэмжих нь зүйтэй гэсэн санал ч яригдаж байгаа юм. Гадаадын өндөр хөгжилтэй улс оронд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь нийт зах зээлийнхээ 40 хүртэлх хувийг бүрдүүлдэг жишиг бий. Монгол улсын хувьд зах зээлийн 5-6 орчим хувийг л жижиг дунд үйлдвэрлэгчид бүрдүүлдэг. Цаашид хуулийн хүрээнд дэмжээд өгвөл жижиг дунд үйлдвэрлэл хөгжих бололцоотой хэмээн салбарын яамнаас үзэж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барьж яаралтай горьмоор батлуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

0/1000