Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 2025 оны үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаа, төлөвлөөгөөний биелэлтэд тус нийгэмлэгийн Тэгш эрхт шалган байцаах комисс шалгалт хийж байна. 1 дүгээр сарын 26-нд эхэлсэн эл шалгалтаар тус комисс өнгөрсөн оны үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаа, түүний төлөвлөөгөөний биелэлтийг хянаж, цаашид нийгэмлэгийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөмж боловсруулах юм байна. Уг шалгалтыг тус нийгэмлэгийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ээс хамтран баталсан удирдамжийн дагуу хийдэг аж.
Тэгш эрхт шалган байцаах комиссын шалгалт 2 дугаар сарын 16-нд дуусна.


