Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 19 жилийн ангийн анд “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнг авлига авсан гэх хэрэгт сэжиглэн АТГ шалгаж байна. Уг хэрэгт түүний хамаарал бүхий этгээд Ц.Мөнхбаярыг оролцсон хэмээн АТГ хамт шалгаж буй аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 (Нийтийн албан тушаалтан хахууль авах) гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 48 цагийн хугацаатай саатуулсан юм. Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхийн зөвшөөрлөөр тэднийг 1-р сарын 23-наас эхлэн 1 сар цагдан хорьжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
