Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд дулаан зогсоолын ашиглалт, цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгаж, дүүргүүдэд албан бичиг илгээн хамтран ажиллаж байна.
Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо Улаанчулуутын автобусны буудлын дулаан зогсоолд матрас тавьж хонодог иргэд цөөнгүй байгааг таслан зогсоолоо.
Энэ мэт үйлдлийг харсан иргэд байвал Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газарт мэдээлж болох юм байна.



