horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Энэтхэгт Нипах вирус дэгдээд байна

post-img

Энэтхэгт Нипах вирусын дэгдэлт болж таван хүнд халдварлаж, 100 орчим хүнийг тусгаарласан байна. Тайланд улс Энэтхэгээс ирсэн зорчигчдыг шалгаж эхэлжээ гэж Global Times мэдээллээ. Тайландын Нийгмийн эрүүл мэндийн яам ням гарагт Энэтхэгээс ирсэн агаарын зорчигчдыг Нипах вирусын халдвар авсан байж болзошгүй эсэхийг шалгаж эхэлжээ.

Баруун Бенгалаас ирж буй зорчигчдод чиглэсэн Суварнабхуми, Дон Муэанг нисэх онгоцны буудлуудад үзлэг хийсэн байна. Мөн эрсдэлтэй бүс нутгаас ирж буй зорчигчдод зориулсан “Эрүүл мэндийн болгоомжлолын карт” гаргажээ. Тайландад ирэхээсээ өмнө 21 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, хоолой өвдөх, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох, нойрмоглох, төөрөгдөлд орох, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлах юм байна. Ялангуяа Тайландаас ирэхээсээ өмнө 21 хоногийн дотор сарьсан багваахай, өвчтэй амьтан эсвэл халдвар авсан хүнтэй харьцсан бол яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөлөө.

Энэ вирусээр өвчилсөн хүнд дараах шинж тэмдэг илэрнэ:

•Халуурах

•Толгой болон булчин өвдөх

•Бөөлжих

•Хоолой өвдөх

•Хүнд хэлбэрийн үед тархины үрэвсэл, комд орох аюултай юм байна.

Вирусээр өвдсөн хүмүүсийн 40–75 хувь нь нас бардаг нь маш өндөр эрсдэлтэйд тооцогддог юм байна. Энэтхэгт халдвар авсан хүмүүсийг бүрэн тусгаарласан бөгөөд энэ вирусийн эсрэг батлагдсан эмчилгээ болон вакцин байдаггүй юм байна.

0/1000