Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2026 оны 01 дүгээр сарын 17-ноос эхлэн 9 дүүргийн 14 байршилд “Сар шинийн үзэсгэлэн” худалдаанд оролцож буй аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Шалгалтад хүнсний худалдаа,үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл үйлчилгээний нийт 110 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулжээ. Илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулан, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байгаа юм байна.


