Монголын ахмадын холбооны ахмадууд өнөөдрөөс эхлэн тэтгэврээ нэмүүлэхээр тэмцэл эхэлнэ гэдгээ зарлалаа. Үнийн өсөлттэй үед одоогийн тэтгэврийн хэмжээгээр цагаан сарыг тэмдэглэх боломжгүй байгаагаа тэд учирлаж байна. Ахмадуудын зүгээс ” Төр засгаас дандаа боломжгүй гэсэн хариулт өгдөг. Гэхдээ боломж байгааг бид харж байна. Оюутолгой компани өдөрт 10 тэрбум төгрөг өгдөг гэсэн. Яагаад үүнээс ахмадуудад өгч болдоггүй юм бэ. Австралийн ахмадууд байгалийн баялгаасаа хувь хүртээд гадаад орноор аялж зугаалдаг юм билээ. Харин бид яагаад үүнээс хувь хишиг хүртэж чадахгүй байгаа юм бэ? гэсэн асуултыг төрөөс асууж байсан юм.
Ахмадууд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал нарт тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн байна. Хэрэв тэдний шаардлагыг хүлээн авч үзэхгүй бол тэтгэвэр нэмүүлэхийн төлөө нийт ахмадуудыг хамруулсан томоохон хэмжээний жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ.
Ахмадууд энэ удаа тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох гэнэ.


