Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р баг бага сургуультай боллоо. Алслагдсан багт амьдарч буй хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулах зорилгоор Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан “Нэг баг, нэг сургууль” төсөл санаачилж, “Хаан” банк дэмжиж байгаа юм. Тус банкны 1.5 тэрбум, Сэлэнгэ аймгийн төсвийн 405 сая төгрөгөөр уг сургуулийг барьжээ.

Олон улсын стандартад нийцсэн анги танхим, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө, “Старлинк” өндөр хурдны интернэт, тоглоомын талбайтай энэ сургуулийн цахилгааныг Нарны эрчим хүчээр хангана. “Бүрэн-Одод” ХХК уг сургуулийг 2025.10.25-нд барьж эхлээд, 2 сарын хугацаанд барьж, 2025.12.22-нд дуусжээ. 75-80 хүүхдийн багтаамжтай энэ сургуулийн 1-4 дүгээр ангид одоо 35 хүүхэд сурч, 24 багш ажиллаж байна.

Сургуулийн нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр, ССАЖЯ-ны сайд Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Хаан” банкны гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа болон бусад албаны хүмүүс, багш нар, Тарни багийн иргэд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.


