horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нөхрийг нь алсан хэрэгтнээс 99 сая төгрөг гаргуулж, эхнэрт нь олгуулахаар шийдвэрлэжээ

post-img

Иргэн Ч.Э согтуудаа Р.Э-тэй маргалдаж, муудалцан, түүнийг зодсоны улмаас Р.Э амиа алджээ. Энэ хэрэгт хоёр шатны шүүх Ч.Э-г хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 8 жил хорих ял оноосон байна. Мөн түүнээс 99 сая төгрөг гаргуулж, хохирогчийн эхнэр Г.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнийг Ч.Э эсэргүүцэн, УДШ-д хандаж, хохирогчийн эхнэр Г.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд харгалзах нөхөн төлбөрийн хэмжээгээр тооцож өгнө үү” гэжээ.

Иргэний хуулийн хуулийн 511.5-д заасан зохицуулалтын зорилго нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргээс үл шалтгаалан, хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас амь хохирсон хүний ар гэрт үүссэн уй гашуу, шаналал, хямрал, цочрол зэргийг мөнгөн дүнгээр тооцохдоо нөхөн төлөгдөхүйц байх нь бодитоор хэрэгжих нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь зөвхөн хохирогчийн гэр бүлийн нэг гишүүнээр хязгаарлахгүйгээр, тэгш эрхийн зарчимд тулгуурлан, ар гэрт нь олгож буй сэтгэцийн гэм хорын төлбөр болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан, Ч.Э-с гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99 сая төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж УДШ үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

0/1000