Монгол Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч 310 гаруй сум зудын байдалтай өвөлжиж байна. Улсын онцгой комисоос аймаг, сумдад өвс тэжээл өгч эхэллээ. Энэ хүрээнд Төв аймагт Засгийн газар, Улсын онцгой комиссоос олгосон өвс, тэжээлийг сумдад хуваариллаа.
Аймгийн хэмжээнд цас ихтэй, өвөлжилт хүндхэн байгаа. Тусламжаар өгсөн 550 тонн тэжээлийг 27 сумын малчин өрхүүдэд буцалтгүй тусламж хэлбэрээр, 26 мянган тонн өвсийг 18 суманд хуваарилж, хүргэжээ.


