horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүйтэн автобусаар зорчигч тээвэрлэсэн “Блюбус” ХХК-ийн хэлтсийн даргыг торгожээ

post-img

Нийтийн тээврийн бодлогын газар “Автобус хүйтэн байна” гэсэн иргэний гомдлын дагуу шалгалт хийхэд “Блюбус” ХХК-ийн Ч:73 (ТЭЦ4–Зунжин ХТ) чиглэлд үйлчилдэг 4-063 гарааш дугаартай автобус үнэхээр маш хүйтэн, дотор нь хүн даарахаар байжээ. Автобусаа дулаан байлгаагүй, зорчигчдод үйлчлэх стандарт зөрчсөн “Блюбус” ХХК-ийн хэлтсийн дарга М.М-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна. Цаашид нийтийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөлийг хангаж ажиллахыг холбогдох албаныханд НТБГ анхаарууллаа.

0/1000