horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Би хаана төрөө  вэ?

post-img

2023 онд Германы “Spiegel” сэтгүүл  амьдрахад ээлгүй хотуудын жагсаалтыг гаргасан бөгөөд уг жагсаалтын 16-д Улаанбаатар хот эрэмбэлэгдэж байв. Шалтгаан нь Монгол Улсын нийслэл хот нь хүн амын нягтаршил ихтэй, гудамж нь чимээ шуугианы бохирдолтой, тоос шороо бужигнасан, гэр оронгүй иргэд олон  зэрэг маш олон асуудалтай. Цаашлаад энэ хотод ариун цэврийн байгууламж байхгүй учраас иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх нь зөрчигддөг хэмээн дурдсан байлаа.

Уг судалгаанаас хойш 3 жил өнгөрчээ. Магадгүй дээрх судалгааг ахин хийвэл Улаанбаатар амьдрахад ээлгүй хотын жагсаалтад байр урагшилсан байх биз. Учир нь түгжрэл, тоос шороо, эрүүл ахуйн байгууламж гээд дээр дурдсан түмэн асуудлынхаа алийг ч бид  шийдээгүй, тамын тогоондоо бужигнасаар л явна.

Улаанбаатар хот хэт их нягтаршилтай. Дэлхийд 1 хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр Монгол Улс нэгдүгээрт эрэмбэлэгддэг ч малаа барсан малчдын түрлэгээс үүдэлтэйгээр нийслэлд бүртгэлтэй 1,5 сая хүн, бүртгэлгүйгээр 2 сая гаруй иргэн шавааралдан амьдарч байна. Ажил амьдрал хайж орж ирсэн иргэд гэр хорооллын бүсийг хэт их тэлсэнтэй холбоотойгоор агаар, хөрсний бохирдол их хэмжээгээр үүсээд удаж байгааг та бид мэднэ. Энэ их хөрс, агаарын бохирдол усны бохирдолд хүргэж улмаар Улаанбаатарт амьдарч байгаа иргэд Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын эрхээ эдэлж чадахгүй явна.

Иргэний эрүүл аюулгүй амьдрах эрх ганцхан гэр хорооллоос ч эхтэй зүйл биш. Дулаан, цахилгааны дэд бүтцээ дагаж баригдсан цементэн ширэнгэ тэр чигтээ орон сууцны хорооллын стандарт, нормыг бүхэлд нь зөрчсөн.

Автомашины зогсоол битгий хэл, явган хүн алхах зам. талбай ч Улаанбаатарт хангалтгүй. Явган хүний цөөн тооны зам бий ч тэр замыг зогсоолгүй машинууд эзэгнэдгээс гадна дулааны улиралд скүүтер, мопедын тоо томшгүй хөдөлгөөн явган зогчигчид тайван алхах нөхцөл бүрдүүлэхээ болиод удаж байна.

Улаанбаатарын гудамжаар алхаж гишгэх аюултай. Өвөлдөө мөсөн бүрхүүлтэй боржин чулуун хавтангаас болж, өдөр бүр 250-300 хүн тогтмол бэртэж, гэмтлийн эмнэлгийн ачааллыг нэмдэг. Зундаа шавхай, тогтоол уснаас бултаж үсэрсээр зам тээврийн осол улам нэмэгдсээр. Өнгөрсөн онд л гэхэд автомашины ослоос үүдэж 150 хүн нас бараад байна.

Алхахад аюултай, автомашинд суувал түгжрэх учраас иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх сонголт хийхээс өөр гарцгүй. Гэвч Улаанбаатарт нийтийн тээврийн ганцхан хэрэгсэл байдаг нь автобус. Автобусанд зорчигчид тухтай сууж үйлчлүүлэх нь битгий хэл бариул олж барих ч амаргүй болтлоо чихэлддэг. 50 хүний багтаамжтай автобусанд 80-100 хүн чихчихээр хөл муутай өндөр настан битгий хэл залуу идэр насныханд ч тухгүй унаа.

Улаанбаатар уг нь метротой болох тухай 20 жил мөрөөдөж буй ч нийслэлийн засаг дарга нь метроноос илүү халтиргаа үүсгэдэг боржин чулуугаар бордюр солихоо л урьтал болгодогт нийслэлчүүд хэдийнэ дасжээ.

Амьдрахад, алхахад, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд ээлгүй нийслэл хот маань автомашинд ч зориулагдаагүй. Автомашины зогсоол битгий хэл зорчих зам хүрэлцдэггүй. Улаанбаатар хотын автозамын урт нь 1300 км. Өглөө ажил цугларахад, орой ажил тарахад тус бүр 4-5 цаг түгжрэх бичигдээгүй дүрэм үйлчилнэ. Түгжрэлийн үеэр агаарын бохирдол үлэмж хувиар нэмэгддэг бөгөөд энэхүү угаарыг шатахуун шатаан үйлдвэрлэж буй.

Бензин шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж чаддаггүй монголчууд ОХУ, БНХАУ-аас шатахуун импортлон авдаг ч хүрэлцээ улам бүр багассаар байгааг шатахуун түгээх станцуудад тогтмол үүссэн оочер дарааллаас бид биеэрээ мэдэрч яваа.

Шатахууны импортыг бууруулах үүднээс цахилгаан автомашиныг татварын бодлогоор дэмжиж байгаа ч машин битгий хэл, орон сууцныхаа дулаан, цахилгааныг ч хангаж дийлэхээ больсон. Эрчим хүчний хязгаарлалтад нийслэлчүүд нийтээрээ дасаж эхэлж байна. Гэхдээ дасаж өгөхгүй айдас дагуулсаар буй шинэ синдром үүссэн нь лифтэнд гацах буюу “Чойжоогийн синдром”.

Улсынхаа нийслэлд амьдрахад угтан тосох дээрх түмэн зовлон зузаарна уу гэхээс нимгэрч багасах шинж ажиглагдахаа больж байгааг эргэцүүлэхэд  өөрийн эрхгүй “Би хаана төрөө вэ?” хэмээх асуулт төрнө.  Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн Монгол бахархлын тухай энэ шүлгийн нэр өнөөдөр Монголд амьдрах итгэл үнэмшлээ алдсан хүний шүүрс алдахдаа хэлдэг үг болж үлдэж буй нь харамсалтай.

0/1000