horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

АТГ-д ирсэн гомдлын 55,1 хувь нь гэмт хэргийн шинжтэй байжээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 67 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 300 өргөдөл, гомдлын 232-ыг нь шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 107 дуудлага хүлээн авав.

0/1000