horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

З.Цогтгэрэл: Цалин хөлснийхөө төлөө эцсээ хүртэл явна

post-img

Багш, эмч нарт ЗГ олгохоор амласан цалингийн нэмэгдлээ өгөөгүй бөгөөд хэлэлцээр хэрэгжихгүй байгаа талаар МҮЭХ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл:

-Монгол Улсын Засгийн газрыг хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж байна. Өнөөдөр БШУ-ы салбарт хүний нөөцийн дутагдал, хөдөлмөрийн мөлжлөг, боловсролын чанарын хүртээмж доод түвшинд орсон. Хэлэлцээрээ зөрчиж, тушаал шийдвэр гаргаж байгаад эсэргүүцэж байна.

Цалин буухгүй байгаа шалтгаан нь батлагдсан төсөв нь хүрэхгүй буюу өмнөх оны төсвөөсөө буурч ирж байгаатай холбоотой. 50 хувийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллууд хасагдсан гэдгийг багш нар хэлж байна. Багш нар нэгдүгээр сарын цалингаа өнөөдрийг хүртэл аваагүй. Үүнээс болж банкнаас зээлтэй багш нарын нөхцөл байдал хүндэрч байна. Цалин хөлснийхөө төлөө эцсээ хүртэл явахаа мэдэгдэж байна.

0/1000