horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн нартай холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

post-img

Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар иргэн Д.Саяннямбуугийн биед халдсан хэргийн шүүх хурал нэгдүгээр сарын 13-нд товлогдсон ч Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэн ээлжийн амралттай тул нэгдүгээр сарын 29-ний буюу маргаашийн 14:00 цагт гэм буруугийн шүүх хурлыг товлосон.

Хэргийг эргэн сануулахад, 2025 оны 7-р сард “Хүүхдийн 100” орчимд Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар нь Д. Саяннямбуугийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан гэдэг. Олон нийтийн зүгээс Д.Саяннямбууг хохирогч хэмээн үзээд байсан ч хууль хяналтын байгууллагаас үүнийг харилцан зодоон хэмээн үзэж Д.Саяннямбууг мөн яллагдагчаар татаад буй. Ямартай ч Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаад байгааг хууль хяналтын байгууллагаас мэдээлсэн.

0/1000