Улсын хэмжээнд улаанбурхнаар өвчилсөн 13,999 тохиолдол гарчээ. Үүнээс 11,461 нь нийслэлд, 2,553 нь орон нутагт гарчээ. Үүнээс 12 нас баралтыг бүртгэжээ. Нэгдүгээр сарын 28-ны байдлаар улаанбурханы 10 тохиолдол батлагдаад байна. Одоогоор нийт өвчлөгсдийн 49 нь хэвтэн эмчлүүлж байгаа юм. Статистикаас харвал, 0-4 насны 3,328 хүүхэд 5-9 насны 1,806 хүүхэд, 10-14 насны 5,183 хүүхэд улаанбурхнаар өвчилжээ.

Иймд 10-15 настай хүүхдүүдийн дунд улаанбурхны нэмэлт дархлаажуулалтыг хийхээр болжээ. Ингэхдээ,
-Төрийн болон хувийн хэвшлийн сургууль
-Сум, өрхийн эрүүл мэндийн төв
-Салбар амбулатори
Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетаар дамжуулан вакцинд хамрагдах боломжтой. Монголд одоогоор улаанбурхны өвчлөлийн эсрэг Бүгд найрамдах Энэтхэг улсын “Серум Институт”-д үйлдвэрлэсэн вакциныг хийж байна.

