horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Огт хөдөлмөр эрхлэх сонирхолгүй 20 мянган иргэн байна

post-img

2025 онд нийгмийн халамжийн 14 төрлийн үйлчилгээнд давхардсан тоогоор 2.5 сая иргэнийг хамруулан 2.4 их наяд төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс зарцуулсан байна. Судалгаагаар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх боломжтой ч ажилгүй 109 мянган иргэн байгааг тогтоожээ. Үүний 80 мянга орчим нь идэвхитэй ажил хайдаг бол үлдсэн хувь огт хөдөлмөр эрхлэх сонирхолгүй аж.  Ажил хайгч иргэдийн тухайд цалин хөлсний үнэлэмжтэй санал нийлдэггүй байна. Иймд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас 2026-2027 оны хооронд амьжиргааны түвшин доогуур халамж авч байгаа 5000 өрхийг халамжаас хөдөрмөрт  шилжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Ажлын байр олгоод зогсохгүй, ажилтныг чадавхжуулах, ур чадварыг эзэмшүүлэх чиглэлд түлхүү анхаарах аж. 

0/1000