Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр хуралдаж, Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцээд, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
Өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгов. Ингэхдээ банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд нь хэрэглээний зээл олгох тохиолдол бүрт харилцагчийн зээлийн эрхийг тооцож, уг харьцааг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр зээл олгоно. Ингэснээр иргэдийн хэрэглээний зээлийн эрсдэл буурах юм.
Мөн харилцагчийн өр, орлогын харьцааг тооцохдоо финтек зээлийн эрхийн дүнгээр зээлийн төлбөрт тооцох, зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд зээлийн хүү болон бусад нөхцөлийг заавал тусгахаар журамлалаа. Үүгээр иргэдийн хэрэглээний болон давхар зээлийн эрсдэл буурч, цахим аппликэйшнээр олгодог зээлийг давхар олгохыг хязгаарлах аж.


2026-01-29 03:21:45
Хүү бууруулах