Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Ардчилсан намаас боловсруулж хаврын чуулган эхэлмэгц өргөн барихаар зэхэж байна. Уг хууль нь ямар нэгэн эдийн засгийн харилцааг шууд зохицуулах эрх зүйн хөшүүрэг биш харин Үндсэн хуульд тусгасан эдийн засгийн харилцааг илүү тодорхой болгож чиглүүлэхэд чиглэх малгай хууль болох юм.
2016-2025 оны хугацаанд улсын хэмжээнд 104 мянган аж ахуйн нэгж компани шинээр байгуулагдсан бөгөөд үүний 60 хувь нь буюу 62 000 компани аж ахуйн нэгж үүдээ барьжээ. Энэ бол 62 мянган шинэ санаа, 62 мянганг шинэ тэмүүлэл бөхсөн гэсэн үг хэмээн АН-ын зүгээс тодорхойлж байгаа юм. Гэтэл олон улсад шинээр байгуулагдсан бизнесүүдийн 65-аас дээш хувь нь амжилттай болж үйл ажиллагаа нь өргөжсөөр байдаг. Гадаад улс оронд хаагдаж дампуурсан бизнес бизнес эрхлэгчдийн ур чадвараас шууд хамааралтай бол Монголд төрийн дарамт шахалтаас болж бизнесүүд хөгжихгүй хаалгаа барихад хүрч байна хэмээн АН дүгнэж байгаа юм.
Үндсэн хуулиар олгосон эдийн засгийн эрх чөлөөг илүү баталгаатай болгохын төлөө тэдний боловсруулж байгаа эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль ажиллаж олон хууль тогтоомж журмуудад цаашид өөрчлөлт оруулна хэмээн УИХ дахь АН-ын бүлгээс тайлбарлаж байна.


