horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цагаан сард зориулсан цувралд ахмад бөхчүүдийн барилдаан анх удаа багтжээ

post-img

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан 2 дугаар сарын 9-нөөс албан ёсоор эхлэхийг Монголын үндэсний бөхийн холбоо мэдээллээ. Уг цуврал барилдаан өсвөрийн болон ахмад бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Улс, аймаг, цэрэг, сумын цолтой ахмад бөхчүүд дэвжээнд гарахаараа өнөө жилийн Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан онцлог болох нь.

Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны хуваарь:

2-р сарын 9. Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан 13:00 цагт

2-р сарын 9. Сар шинийн баяр зориулсан ахмад бөхчүүдийн барилдаан 13:00 цагт

2-р сарын 10. “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан 11:00 цагт

2-р сарын 11. Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан 11:00 цагт

2-р сарын 12. Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон шатрын тэмцээн 12:00 цагт

2-р сарын 12. “Дашчойлин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 11:00 цагт

2-р сарын 13. Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн 09:00 цагт

2-р сарын 14. Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шагайн харвааны тэмцээн 09:00 цагт

2-р сарын 15. Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан 13:00 цагт

2-р сарын 16. Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 1, 2-ын даваа 13:00 цагт

2р сарын 17. Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8-ын даваа 13:00 цагт

2-р сарын 27. Баянхонгор аймгийнхны золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан 13:00 цагт

0/1000