horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Иргэдийнхээ мууг үзэж олсон мөнгөө эрх мэдэлтнүүд цай хоол, тэмцээн, сургалт, үзвэрт үрдэг

post-img

Зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй 9542 албан тушаалтан манай улсад бий. Цагдаа, татвар, гааль, улсын бүртгэл, нийгмийн даатгал, авто тээвэр, иргэний нисэх, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, соёл, хөдөө аж ахуй гэх мэт 65 салбарт улсын байцаагч ажиллаж, зөрчил шалган, шийдвэрлэж байна. Тэдний оноодог гол шийтгэл нь торгууль.

Торгууль тавьсан байгууллага, хувь хэмжээ

  • 59.8% татварын байгууллага,
  • 35.4% цагдаагийн байгууллага,
  • 3.4% гаалийн байгууллага,
  • 1.3% бусад байгууллага

Торгуулиа хугацаанд нь төлөхгүй бол хүү боддог. Тухайлбал: Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөгөөр 1-р эгнээгээр явбал  20 мянган төгрөгөөр торгодог. Торгуулиа 14 хоногтоо төлөхгүй бол 15 дахь хоногоос 50%-иар нэмэгдэж, 30 мянга болдог. Энэ олон байцаагчийн тавьсан тэр их торгууль хаашаа орж, хэн, юунд зарцуулдаг юм бол. Намайг торгож авсан мөнгөөр хэн, юу хийдгийг мэдэхийг хүслээ.

Иймэрхүү хүү, торгуулийн орлогоос 2023, 2024 онд нийт 322 тэрбум 676 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон ч 361 тэрбум 173 саяыг төвлөрүүлсэн байна. Үүний 97.2% буюу 351 тэрбум 95 сая төгрөг нь орон нутгийн төсөвт, 2.8% буюу 10 тэрбум 78 сая төгрөг нь улсын төсөвт оржээ.

Хүү, торгуулийн мөнгийг төсөвт тараан хуваарилдаг. Зөрчил гаргасан хүнийг  торгож авсан мөнгөний 20-иос доошгүй хувийг дүрс бичлэгийн техник, хэрэгсэл авах, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулахад зарцуулах ёстой. Мөн 20-иос доошгүй хувийг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулrж, дараагийн жилийн төсөвт тусгана. Үүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулдаг.

Тэгвэл орон нутагт төвлөрсөн орлогоос дунджаар 17%-ийг уг ажилд хуваарилсан байна. Доорх хүснэгтээс харвал 20% хүрэхгүй байгаа биз.

Үндэсний аудитын газрын шалгалтаар доорх сумд хүү, торгуулийн орлогыг 11.3-63.3%-иар дутуу хуваарилжээ.

Хүү, торгуулийн орлогыг дутуу хуваарилсан сумд:

  • Булган аймгийн Бугат, Баян-Агт, Баяннуур, Бүрэгхангай, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Сайхан, Хутаг-өндөр, Хишиг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ, Орхон, Хангал сум 29.9-42.5%-иар;
  • Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Жаргалан, Хөхморьт, Цээл, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сум 39.4-56%-иар;
  • Дорноговь аймгийн Айраг, Замын-Үүд, Даланжаргалан, Дэлгэрэх, Эрдэнэ сум 15.9-41.4%иар;
  • Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Тэлмэн, Эрдэнэхайрхан, Алдархаан, Цагаанхайрхан сум 11.3%-иар;
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хайрхандулаан, Бүрд, Тарагт, Уянга, Төгрөг, Өлзийт, Сант, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Баруунбаян-Улаан сум 36.6-40.2%-иар;
  • Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Мөнххаан, Онгон, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Баруун-Урт сум 13.7-21%-иар;
  • Сэлэнгэ аймгийн Шаамар, Цагааннуур, Хүдэр, Сүхбаатар, Сант, Сайхан, Орхон Мандал, Ерөө, Баянгол, Баруунбүрэн, Булган, Бугат, Баян-Агт, Баяннуур сум 56.6-63.3%-иар

Гэтэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд огт мөнгө хуваарилаагүй, торгуулийн мөнгийг өөр зүйлд үрчихсэн сумд ч байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мөнгө хуваарилаагүй сумд:

  • Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Дэлүүн сумууд;
  • Завхан аймгийн Баянтэс, Дөрвөлжин, Завханмандал, Нөмрөг, Отгон, Түдэвтэй, Улиастай, Сантмаргац, Цэцэн-Уул, Шилүүстэй, Яруу сум;
  • Төв аймгийн Өндөрширээт,

Нийслэл, орон нутгийн зам дээр гарсан зөрчилд ногдуулсан торгуулийг орон нутгийн Авто замын сангийн тусгай дансанд төвлөрүүлж, зам засах, арчлахад зарцуулна. Авто замын тухай хууль, ЗГ-ын 2019 оны 312 дугаар тушаалаар баталсан “Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”-д энэ тухай зааж өгчээ. Тэгвэл хүү, торгуулиар цуглуулсан мөнгөний 55 тэрбум 911 саяыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд, 48 тэрбум 329 саяыг Авто замын санд аймгуудын ИТХ хуваарилсан байна. Нийслэл, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Ховд, Өвөрхангай, Өмнөговь аймаг нийт 48 тэрбум 329.5 сая төгрөгийг замын санд хуваарилсан бол Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс Хөвсгөл, Хэнтий аймаг замын санд огт төсөв хуваарилаагүйг ҮАГ илрүүлжээ.

Хүү, торгуулиас орж ирсэн мөнгөний 70.3% болох 246 тэрбум 854 саяыг орон нутгийн төсвийн суурь орлого болгон зарцуулжээ. Үүнээс үзвэл аймаг, нийслэл иргэдээ торгож, хэдэн төгрөг цуглуулаад түүгээрээ амьдардаг байх нь. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 2023, 2024 онд төсөвлөсөн 50 тэрбум 377 сая төгрөгийн 8.2% буюу 4 тэрбум 116.9 сая төгрөгийг зориулалтын бус зүйлд үржээ. Нэг ёсондоо бол хүний мууг үзэж байж олж авсан мөнгөө төрийн албан хаагчид, эрх мэдэлтнүүд цай хоол, ус ундаа, тэмцээн уралдаан, хурал цуглаан, туршлага судлах нэртэй гадаад дотоодын аялалд үрдэг юм байна.

Хоол, ус, цай авсан зөрчил:

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга 2023, 2024 онд 182.3 сая төгрөг;
  • Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга 2023, 2024 онд 54 сая төгрөг;
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргын захирамжаар 14.3 сая төгрөг;
  • Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайхандулаан сумын ИТХ-ын даргын захирамжаар 7.08 сая төгрөг;
  • Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар 2.5 сая төгрөг

Тоног төхөөрөмж худалдан авсан зөрчил:

  • Нийслэлийн ИТХ 2023 онд үерийн ус соруулах насос, хоолой худалдан авахад 300 сая төгрөг;
  • Дорноговь аймгийн ИТХ-ын ажлын албанд компьютер, дэлгэц худалдан авахад 86.68 сая төгрөг;
  • Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 онд 4 ширхэг иж бүрэн компьютер, 4 ширхэг өнгөт принтер худалдан авахад 16.7 сая төгрөг;
  • Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ухаалаг дэлгэц худалдан авахад 4.09 сая төгрөг

Контент, сургалт, сурталчилгаанд мөнгө үрсэн зөрчил:

  • Чингэлтэй дүүргийн ИТХ-ын салбар зөвлөлийн 35 гишүүн 2023, 2024 онд туршлага судлах сургалтын зардалд 72.76 сая төгрөг;
  • Говьсүмбэр аймгийн сумдын ГХУСАХЗ-ийн гишүүд туршлага судлах, тэмцээн зохион байгуулахад 32.9 сая төгрөг;
  • Баянзүрх дүүргийн ИТХ 2023 онд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх контентын төлбөрт 7.5 сая төгрөг;
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчид, сумын ЗДТГ-ын албан хаагчдын дунд сургалт, тэмцээнд зохион байгуулахад 2.34 сая төгрөг

Бусад үйл ажиллагаанд үрсэн зөрчил:

  • Дархан-Уул аймаг зориулалт бусаар 118.4 сая төгрөг;
  • Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга 2023, 2024 онд тийболын тэмцээний зардалд 42.55 сая төгрөг;
  • Баянгол дүүрэг мод тарихад 19.9 сая төгрөг;
  • Дорноговь аймгийн Алтанширээ сум гэр бүлийн өдөрлөг, “Алтан хонх” арга хэмжээнд 1.74 сая төгрөг;
  • Даланжаргалан сум шатар, бөхийн тэмцээнд 0.9 сая төгрөг,
  • Дэлгэрэх сум бөхийн барилдаан, “Жаргалтай гэр бүл” өдөрлөгт 1.12 сая төгрөг,
  • Хөвсгөл сум торгууль төлөхөд 0.3 сая төгрөг, хүүхдийн драмын жүжигт 0.32 сая төгрөг, нийт 4.38 сая төгрөг;
  • Баянхонгор аймгийн ИТХ 2024 онд “Крикет” тэмцээнд 2.85 сая төгрөг, сэргээн засах эмчилгээнд 4 сая төгрөг,
0/1000