Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгМонголын эдийн засагт тунхаглал биш өөрчлөлт хэрэгтэй
- 2026/02/02

- 2 өдрийн өмнө

- 7 мин уншина

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах санаачилга анх одоогийн УИХ-ын дарга Н.Учралаас гарсан ч дэмжлэг аваагүй. Энэ удаа УИХ дахь АН-ын бүлэг Эдийн засгийн эрх чөлөөний хууль санаачлан боловсруулж байна. Гэхдээ тэдний санаачилсан дээрх хуульд эдийн засагт шууд нөлөө үзүүлэх ямар нэгэн зохицуулалт, хөшүүрэг огт орохгүй. Зөвхөн тунхаг шинжтэй. Тэгвэл бидэнд тунхаглал ямар хэрэгтэй гэж?

Яг үнэндээ манай эдийн засгийг эрүүл, эмх цэгцтэй болгохын тулд эдийн засгийг боож хумьсан 380 орчим хуулийг өөрчлөх, засах шаардлага үүснэ. Тэр бүгдийг эхнээс нь засаж залруулахын тулд эдийн засгийн зөв чиглэлийг заасан тунхаглалын чанартай хууль хэрэгтэй хэмээн Ардчилсан нам үзжээ. Үндсэн хуульд чөлөөт эдийн засагтай байх тухай заасан байдаг. Гэвч тэр заалтыг хамгаалж чиглүүлсэн ямар нэгэн хуулийн зохицуулалт огт хийгээгүйгээс болж өнөөдрийн Монголын эдийн засаг чөлөөт хэв шинжээ алдсан. Үүнийг эхнээс нь засах оролдлого бол эдийн засгийн эрх чөлөөний хууль хэмээн тайлбарлаж байна. Тэгвэл уг хуулийг санаачлан боловсруулж байгаа гишүүд, хуулийн төслийн боловсруулалтад оролцсон болоод оролцоогүй судлаачдын байр суурийг анзааръя.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

Бид социализмаас гараад социалист эдийн засагт шилжсэн. Гэвч өнөөдөр ч эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр хувьтай хэвээрээ байна. Тоогоор яривал эдийн засгийн 40-өөд хувь нь төсвөөр шийдэгдэж байгаа. Эдийн засгийн 30 орчим хувийг төрийн өмчит компаниуд эзэлчихсэн. Мөн тооны хувиар төрийн тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд бий. Үлдсэн маш цөөхөн хувь л өнөөдөр чөлөөт эдийн засгийн зарчмаар явах гэж бэдэж байна.
Гэтэл энэ нөхцөл байдал Үндсэн хуулийн үзэл санаа мөн үү? Үндсэн хуульд чөлөөт эдийн засагтай байна гэж заасан шүү дээ. Гэтэл чөлөөт эдийн засаг байхгүй шахам болчихлоо. Тиймээс бидэнд Үндсэн хуульд тусгасан чөлөөт эдийн засгийг тодотгох хуулийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Хэдийгээр бид Үндсэн хуульдаа чөлөөт эдийн засагтай байна гэж заасан ч төржсөн буюу коммунист эдийн засаг хэвээрээ л байна шүү дээ. Өмчтэй байх гэдэг нь бидний заяагдмал эрх. Энэ эрхээ хамгаалж баталгаажуулах чиглэлд анхаарсан “малгай” шинжтэй хууль батлах юм. Үндсэн хуульд эдийн засгийн эрх чөлөөтэй байх ёстойг заасан хэр нь яаж, хэрхэн гэдгийг тодруулаагүй орхисон байдаг. Тиймээс бид эдийн засгийн эрх чөлөөний хүрээ хязгаарыг тодруулсан хуультай болох шаардлагатай гэдгийг хэлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

Эрх чөлөөний тухай Үндсэн хуульд тусгасан ч яг юу вэ гэдгийг нарийн тодорхойлж өгөөгүйгээс янз бүрээр тайлбарлах явдал гарсаар байдаг. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг мөнгөний тухай ойлголт биш. Бодож сэтгэх тухай ойлголт юм. Үндсэн хуульд эдийн засгийн эрх чөлөөний тухай тодорхой заасан ч хэрэглээ талдаа зөрчигдөж ирсэн. Тухайлбал өмчлөх эрхийн асуудал, гэрээний эрхийн асуудлыг тодорхой тусгаж оруулж ирэх нь бидний боловсруулж байгаа эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн онцлог. Ямар нэгэн татварын тухай хууль биш. Үндсэн хуульд байгаа эдийн засгийн эрх чөлөөний тухай ойлголтыг илүү тодорхой, дэлгэрэнгүй болгох үзэл баримтлалын тухай хуулийн алхам гэж ойлгож болно.
Өнөөдөр өмчлөх эрх лүү бүх төрлөөр халдаж байна. Хуулиар халдаж байна, төрөөс халдаж байна, дүрэм журмаар халдаж байна. Энэ бүхнийг өөрчилж хамгаалах санаа л даа. Газарт орлоо гэдэг ч юм уу эсвэл татварын өрөнд орлоо гэдэг шалтгаанаар хүний өмчид халдах явдал маш түгээмэл байдаг. Зайлшгүй ярих шаардлагатай зүйл нь гэрээний эрхийн тухай. Бизнес хийж байгаад хулхидуулчихлаа гэж ярьдаг. Гэтэл өрийг нь барагдуулах, хохирлыг нь барагдуулах, тэр хүмүүсийн амьдрах боломжийг хангах эрх зүйн орчин бүрхэг байдгийг тодорхой болгож байж, хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөө хангагдана гэж үзэж байгаа. Олон улсад эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах 12 төрлийн загвар бий. Бид хэт олон тийш үсрэлгүй, 5 суурь ойлголтыг энэ хуульд суулгаж өгье гэж төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

Монгол Улсад 930 орчим хууль хэрэгжиж байгаагийн 380 орчим нь эдийн засгийг хааж боосон, зөвшөөрөл шаардсан зохицуулалттай байдаг. Энэ бүх эдийн засгийг хааж боосон зохицуулалтыг цэгцлэх үүднээс олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Гэхдээ цаашид эдийн засгийн харилцааг хамгаалж явах “малгай” хууль боловсруулж авъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

УИХ дахь Ардчилсан намын эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв:

Хүн өмчтэй байх заяагдмал эрхтэй. Энэ эрхийг хамгаалахын тулд эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн санаачилга хэд хэд гарлаа. Тодруулбал өнгөрсөн намар Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийн эдийн засгийн эрх чөлөөг хамгаалахын тулд хяналт шалгалт, зөвшөөрлийн баримт бичгийг цөөлөх гэдэг талаас нь хандсан хуулийн төсөл боловсруулж байсан бол Ардчилсан намаас иргэний эдийн засгийн суурь эрхийг хамгаалсан хууль эрх зүйн өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Төр өөрөө эдийн засгийг зохицуулах шүүгчийн үүрэг гүйцэтгэх ёстой субьект. Гэвч өнөөдөр төр эдийн засгийн хамгийн том тоглогч болчихсон. Түүгээр зогсохгүй төр хэтэрхий томорч данхайж, бүх шийдвэр, зөвшөөрлийг гартаа атгаж байна. Төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлддөг болсон нь өнөөдөр Монголын эдийн засгийг хязгаарлаж, боож байгаа шалтгаан болоод байгаа юм.

Судлаач А.Мөнхболд:

Яг үнэндээ Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөө жил ирэх тусам хумигдсаар байна. Хагас эрх чөлөөтэй гэж дүгнэхэд буруудахгүй. Эрх чөлөө хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ шударга ёс байх нь чухал. Аж ахуйн нэгжийн эдийн засгийн эрх чөлөө, иргэний эдийн засгийн эрх чөлөө, орон нутгийн эдийн засгийн эрх чөлөө гэсэн 3 өнцгийг харах учиртай. Ардчилсан нам хуулийн төслөө танилцуулахдаа Үндсэн хуулийг эшилж байна лээ. Байж болно.

Зүй нь бол доороос дээшээ харах нь чухал. Та бид өнөөдөр эдийн засгийн эрх чөлөөтэй байна уу? Хувь хүний эдийн засгийн эрх чөлөө гэдэг мөнгөөр, баялгаар л хэмжигдэнэ. Иргэний орлогыг хэрхэн нэмэгдүүлэх юм бэ? Аж ахуйн нэгжийн эдийн засгийн эрх чөлөөг ярих бол бизнес хийх эрх чөлөөг ярих ёстой. Хуулийн төсөлд 3-4 шалгуур үзүүлэлтийг хангах зүйл бичсэн байна лээ. Энэ хангалтгүй шүү дээ.

Миний хувьд Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь загварчилж хараад, нөхцөл байдлын шинжилгээг нарийн түвшинд хийх хэрэгтэй. Хувь хүнийг орлоготой болоход саад болж байгаа хүчин зүйлс, бизнес эрхлэхэд учирч байгаа хүчин зүйлсийг тодорхой болгох хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ нэрлэхэд орон нутаг бие дааж хөгжих боломжийг хаагаад хаячихсан байдаг шүү дээ. Орон нутгийн бүх асуудлыг Улаанбаатарт, Багатойрууд л шийдэж байна. Орон нутаг үнэхээр эрх чөлөөгүй байгаа. Хувь хүнээ байг гэхэд орон нутгийн эдийн засгийн эрх чөлөөг олгомоор байна.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд эрх чөлөө нь олон байдлаар хумигдаж байгаа. Санхүүгийн эрх чөлөө, бизнесийн эрх чөлөө, мөнгөний эрх чөлөө аль аль нь алга. Мөнгөний эрх чөлөөний хувьд аваад үзвэл зээлийн хүү ямар өндөр байгаа билээ. Ийм өндөр хүүтэй зээл аваад яг юу хийж бүтээх юм бэ?

Эрчим хүчний үнэ хэт өндөр байна. Энэ өндөр тарифаар юу үйлдвэрлэж хааш нь зарах юм бэ? Эхний ээлжинд яг ямар шалтгаанаар эдийн засгийн эрх чөлөө хумигдаж байгааг нарийн тодорхойлж, загварчлаад өгвөл арай үр дүнтэй санагдаад байна. Бизнесийн эрх чөлөөний загварчлал, банк санхүүгийн эх чөлөөний загварчлал гээд. Өнөөдөр татварын асуудал ярихдаа НӨАТ-ыг 5 хувь болгоно гэж байгаа. Энэ бол шийдэл биш шүү дээ. Ер нь хууль санаачилж байгаа нь сайшаалтай ч тунхаг шинжтэй хууль батлах нь зөв, бурууг би бол мэдэхгүй байна.

Хууль санаачлагчид болоод судлаачид эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төслийн талаар харилцан адилгүй байр суурьтай байна. Судалгаа тооцоо муутай тунхаглал батлах нь өөрөө эдийн засагт өөрчлөлт эсвэл өгөөж авчирна гэдэг мэдээж бүтэшгүй.

Эдийн засаг болохгүй байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бидэнд популистуудын хэлээд байгаа шиг тунхаглал төдий зүйл биш, жинхэнэ зохицуулалт хэрэгтэй байна.

- Шинэ
- Хандалттай