horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт прокурор 2 хэргээр ял төлөвлөсөн бол шүүх 1 хэргээр яллажээ

post-img

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр (2026.01.29) Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газар Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь тус шүүхэд шилжүүлсэн юм. Тэдэнд зодуулсан Д.Саяннямбууд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь уг шүүхэд шилжүүлсэн байна.

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэх прокурорын дүгнэлтийг шүүх гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Харин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүгдэд нь зорчих эрх хязгаарлах ял онооолоо. Шүүгдэгч Д.Саяннямбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, торгох ялаар шийтгэсэн гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ мэдээллээ.

0/1000