Нийслэлийн Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгосон 1-р сарын санхүүжилтийн мэдээллийг танилцуулж байна. Уг санхүүжилтээр улсын 41 эмнэлэгт 78 тэрбум гаруй төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 1-р сарын 26 өдөр шилжүүлэн ажилласнаа зарлажээ. Тодруулбал улсын нэгдүгээр төв эмнэлэг 2 тэрбум 252 сая төгрөг шилжүүлсэн бол хоёрдугаар төв эмнэлэг 4 тэрбум 539 сая төгрөгийн санхүүжилт авсан бол 6 тэрбум 440 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас хамгийн өндөр санхүүжилт Хавдар судлалын үндэсний төвд хуваарилагдсан бөгөөд 8 тэрбум 416 сая төгрөгийн санхүүжилт авсан бол гэмтэл согог судлалын үндэсний төв 7 тэрбум 181 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгЭМД-ын сангаас 1-р сард эмнэлгүүдэд 78 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
- 2026/01/30
- •
- 17 цаг 10 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
