Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлаар “Симба” грүппийн захирал Цогтын Ц.Батсайханыг томилжээ. Ц.Батсайхан Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул. Тод манлай уяач. Авто спортын мастер.
Тэрээр ажлаа авсан даруйдаа нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг дэх техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

Боловсрол:
- 1975-1985 онд Улаанбаатар хотын 10 жилийн 40 дүгээр дунд сургууль
- 1988-1992 онд СУИС
- 1990-1994 онд ОХУ-ын Новосибирск хотын их сургууль

Ажилласан байдал:
- 1995-2004 онд “Цагаан ноён” ХХК-ийн ерөнхий захирал
- 2004-2007 онд “Симба” грүппийн ерөнхийлөгч
- 2007-2008 онд Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэх захирал
- 2008-2011 онд ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал
- 2011-2012 онд ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангийн гүйцэтгэх захирал
- 2018 оны 7 дугаар сараас хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал

