Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б.Энхбаяр: Албан тушаалтнуудын тухай сөрөг мэдээллийг устгуулах нууц гэрээг шалгуулахаар ЦЕГ-т шилжүүлэв
- 2026/01/30

- -3 цаг -58 минутын өмнө

- 3 мин уншина

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр “Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв” хэмээн фэйсбүүкээр мэдээллээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтны талаарх сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх тухай “Нууц эвлэрлийн гэрээ”-г шалгуулахаар ЦЕГ-ын даргад шилжүүлжээ. Б.Энхбаяр сайдын дээрх мэдэгдэлдээ хавсаргасан албан бичгээс үзвэл 2024.11.12-нд тухайн үеийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонго болон ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нар хоорондоо уг гэрээг байгуулсан аж.

Уг гэрээгээр нийгмийн сүлжээ ашиглан тогтмол түгээж байсан Монгол Улсын зарим төрийн албан тушаалтнуудад хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байхыг баталгаажуулжээ. Мөн зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцлалыг хадгалах үүргийг талууд хугацаагүй хүлээж, Монголын талаас Маурис Даффи, Ричард Боули нарт 468.008.22 фунт стерлинг төлөхөөр уг гэрээнд заасан байна.

Screenshot

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго 2021.08.24-нд “Рио тинто” компанид стратегийн зөвлөгөө өгч байсан Маурис Даффи болон “Оюутолгой” төслийн гүний уурхайд төслийн менежментийн чиглэлээр зөвлөж байсан Ричард Боули нар Засгийн газарт зөвлөгөө өгөхөөр ирсэн. Техникийн зөвлөх Ричард Боули төслийн менежментээр мэргэшсэн нэгэн. Түүний хувьд 2018 оноос энэ төсөл асуудалтай болж байна, хугацаа хойшилж байна гэдгийг “Рио тинто”-д удаа дараа мэдэгдэж, анхааруулж байсан ч саналыг нь хүлээж авалгүй, “Рио тинто” ажлаас нь халсан юм билээ.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго: Маурис Даффи, Ричард Боули нар Засгийн газарт зөвлөгөө өгөхөөр ирсэн

Өөрөөр хэлбэл: Гүний уурхайн бүтээн байгуулалт хэрхэн хийгдэж байсан, ямар асуудал байсан талаар тухайн үед мэдэж байсан, анхааруулж байсан юм билээ. Төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн энэ хүнийг бид зөвлөхөөр ажиллуулж, хөндлөнгийн шинжээчдийн тусгасан асуудалд санал бодлоо солилцож, хоёр долоо хоног хамтарч ажиллалаа. Манай улсын зохицуулах байгууллагуудад мэдээлэл өгч хамтарч ажилласан.

Харин Маурис Даффм бол “Рио тинто”-д стратегийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг байсан. “Рио тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа асуудалтай байгаа талаар, мөн тухайн үедээ “Рио тинто”-гийн гүйцэтгэх удирдлагуудад анхааруулж байсан юм билээ. Зохицуулах байгууллагуудад мөн тодорхой мэдээлэл өгсөн. Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлээр бид хамтарч ажиллаж байгаа” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ричард Боули, Маурис Даффи нартай Х.Нямбаатар 2021 онд ХЗДХ-ийн сайд байхдаа уулзаж, хамтран ажиллаж байжээ. Энэ талаараа Х.Нямбаатар “Рио тинтогийн эсрэг “шүгэл үлээж”, АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудад гомдол гаргасан Ричард Боули, Маурис Даффи нартай уулзлаа. Ричард Боули нь “Оюутолгой”-н гүний уурхайн асуудлаар “Рио тинто”-д зөвлөж байсан бол Маурис Даффи нь “Рио тинто”-д стратегийн зөвлөхөөр ажиллаж байсан юм” гэж тухайн үед олон нийтэд мэдээлж байв.

- Шинэ
- Хандалттай