horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Иргэний нийгмийн байгууллагын гол санхүүжүүлэгч нь төр болжээ

post-img

Өнөөдөр “Төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгээр иргэдийн, нийгмийн бодитой дуу хоолой болж байх учиртай иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн төрөөс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах тухай зөвлөлдсөн юм.

Улсын хэмжээнд 23 мянган иргэний нийгмийн байгууллага бий. Нэг үе иргэдийн дуу хоолойн бодитой илэрхийлэл болж чаддаг байсан дээрх байгууллагууд өнөөдөр олон нийтийн дунд нэр хүндээ алдаж, үйл ажиллагаа нь ч эрчээ сулруулаад удаж байна. Шалтгаан нь олон улсын байгууллагаас иргэний нийгмийг чиглэсэн санхүүжилт саарсантай холбоотой. Харин олон улсаас ирдэг байсан санхүүжилтийн орон зайг төр нөхөж, судалгаа үйлчилгээгээ иргэний нийгмийн байгууллагуудаар захиалан хийлгэдэг болжээ.

Нэгэнт захиалагч, санхүүжүүлэгч нь төр учраас иргэний нийгмийн байгууллагууд төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах чадамжаа алдаад байгаа юм.

0/1000