horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Сүүн дархлаа” хөтөлбөрөөр 200-250 мл сүү өгнө

post-img

Хүүхэд багачуудын эрүүл мэнд, өсөлт хөгжилд зориулсан “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдмийн ундраа” сургууль дээр очиж танилцлаа. Тус хөтөлбөр энэ сарын 26-наас хэрэгжиж, нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Сурагчдад үдийн хоолноос гадна долоо хоногт гурван удаа 200-250 мл сүү өгөх юм. Тус хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн санхүүжилтээр зохион байгуулж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар монгол хүүхэд бүр эх орондоо үйлдвэрлэсэн сүү ууж эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлээд үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ амт, чанарт анхаарч, сурагчдад чанартай, сайн сүү өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн хоолоо сайн идэж, сүүгээ асгалгүй сайн уухыг хүүхдүүдэд зөвлөөд эрдэм боловсролдоо шамдан суралцаж, эх орондоо ихийг бүтээгч иргэд болохыг  хүсэн ерөөлөө.

Дэлхийн олон улс орон хүүхдүүддээ сүү  өгч, эрүүл мэндийг нь дэмжиж ирсэн туршлага бий. Тухайлбал, Япон Улс 1959 онд, Бүгд Найрамдах Солонгос Улс 1981 онд, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 2005 оноос сурагч хүүхдүүддээ сүү өгч эхэлжээ. “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн өсөлт, хөгжил сайжирч өрсөлдөх

чадвар нэмэгдэнэ. Бие махбодын дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ. Хүний биед шаардлагатай амин болон тосны хүчил, аминдэм, шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч сүү үйлдвэрлэгч үндэсний аж ахуйн нэгжид бодит дэмжлэг үзүүлнэ зэрэг ач холбогдолтой гэж үзэж буй юм. 

Ерөнхий сайд Г.Занданшатар тус сургуульд суралцаж, 1987 онд төгсжээ. Төрөлх сургуулиа зорин очих дуртай гэдгээ сурагчидтай ярилцах үеэрээ хэлж байлаа. 

Ерөнхий сайд “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид, багш, удирдлага, хамт олонд эрдмийн үйлсэд нь амжилт хүслээ. 

0/1000