horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Цагдаагийн алба хаагчид амь тэмцсэн үед сэхээн амьдруулах аргыг зөв хийх дадлага эзэмшлээ

post-img

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор осол, гэмтлийн үеийн анхны тусламжийн сургалт, дадлагыг энэ оны 1 дүгээр сарын 29, 30-нд зохион байгуулж байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсийн 100 алба хаагчид “Яаралтай тусламжийн цогц менежмент”, “Албан үүргээ гүйцэтгэх явцад өртөж хохирох үеийн эрх ашиг, нийгмийн баталгаа”, “Эрүүлжүүлэх үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 5527:2025 стандартын хэрэгжилт сэдвээр сургалт, дадлага зохион байгуулжээ.

Сургалтаар амь тэмцсэн болон яаралтай нөхцөл байдалд амьсгал, зүрх судасны сэхээн амьдруулах аргыг зөв хийх дадлага эзэмших, гэмтлийн үеийн суурь тусламжийн анхдагч үнэлгээг бодитой гүйцэтгэж сурчээ. Амьсгалын замын амилуулах суурь тусламжийг үзүүлэх, зүрх судасны сэхээн амьдруулагч (АЕD) аппаратын хэрхэн зөв ашиглах мэдлэг эзэмшүүлэх, цаг алдалгүй иргэдийн амь насыг авран хамгаалах дадлага эзэмших юм байна.

0/1000