horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

1-р эмнэлгийн захирлаар Н.Лхажийг буцаан томилжээ

post-img

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл 1 дүгээр сарын 30-нд хуралдаж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Н.Лхажийг ерөнхий захирлаар томилов.

Н.Лхажий УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байгаад, 2020 оны 8-р сард ерөнхий захирал болсон. 2021 онд түүнийг тус эмнэлгийн ТУЗ ажлаас нь чөлөөлсөн байна. Тэр хууль бусаар ажлаас халагдсан гэж шүүхэд хандсан. Анхан болон давж заалдах шатны шүүх Н.Лхажийг хууль бусаар халагдсан гэж үзсэн учир ийн түүнийг буцаан I эмнэлгийн ерөнхий захирлаар тавьжээ.

0/1000