horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүдэр сум соёлын шинэ төвтэй боллоо

post-img

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд улсын төсвийн 3,6 тэрбум төгрөгөөр 400 хүний суудалтай, 1.327 м2, хоёр давхар шинэ соёлын төв ашиглалтад орлоо. Уг барилгыг 2024 онд “Ариун-Очир” ХХК барьж эхлээд өчигдөр ашиглалтад хүлээлгэж өглөө.

Энэ төв дууны стандарт шаардлагыг бүрэн хангасан, сүүлийн үеийн гэрэл, дуу, тайзны техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Соёлын төвийн нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, засаг дарга Н.Лхагвадорж, ИТХ-ын төлөөлөгч П.Пүрэвдорж нар оролцлоо.

0/1000