horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

post-img

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386  дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, 

  1. Их наяд плаза гадна талбай, 
  2. Тусгаар тогтнолын талбай, 
  3. Жуковын талбай, 
  4. Драгон төв 
  5. Байгаль эх цогцолбор зэрэг таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 13000 төгрөгөөр борлуулж буй. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0/1000
Жуков

Нийслэлээс зохион байуулж байгаа нөөцийн махны өргөтгөсөн худалдаа
Жуковын талбайд байхгүй байна. Иймд алдааг засаж эргэн мэдэгдэхийг хүсье.