horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ачааны машин шатаж, жолооч нь амиа алджээ

post-img

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Замын бор толгой гэдэг газар өнгөрсөн шөнө ачааны машин шатаж, жолооч нь амиа алджээ. Уг газар нь тус аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км зайтай аж.

Уг галын тухай дуудлагыг 2-р сарын 2-ний 03:56 цагт тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр анги хүлээн авсан байна. Гал сөнөөгчдийг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсан аж. Уг галд тухайн автомашины жолооч З гэх 38 настай, эрэгтэй өртөж нас баржээ. Түүний цогцсыг гал сөнөөгчид гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

0/1000