horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс олгохоор ажиллаж байна

post-img

2025 оны IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Иргэд 10, 11, 12-р сард хийсэн худалдан авалтын баримтуудаас буцаан олголт авах юм. НӨАТ-ын тухай хуулийн дагуу худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.

Тэгвэл иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн НӨАТ-ын буцаан олголтыг ямар журмаар зохицуулдаг вэ? “Журамд 2025 оны 4-р улирлын буцаалт олгох саналыг 2026 оны 1-р сарын 10-ны дотор Татварын ерөнхий газарт илгээдэг. Үүний дараа ажлын 7 хоногт саналыг хянаж, санал явуулна. Харин Сангийн яам уг саналыг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор иргэдийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээдэг” гэх мэдээллийг Сангийн яам өглөө. НӨАТ-ын буцаалтыг өнөөдөр олгохоор ажиллаж байгаа аж. 1.3 сая иргэнд 110 тэрбум төгрөг олгох төлөвтэй байна.

0/1000