Сүүлийн жилүүдэд махны үнэ эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор НЗДТГ-аас нөөцийг махыг худалдаанд гаргаж, нийслэлийн иргэдийг чанартай, хямд мах хэрэглэх боломжийг олгодог. Тэгвэл нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгт жижиглэнгээр худалдаж эхэлсэн бол өнөөдөр /2026.02.02/-өөс эхлэн энэ сарын 15-ныг дуустал нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.
Энэхүү худалдаанд хонины гулууз махыг худалдан борлуулж буй бөгөөд 1 кг хонины мах 13,000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Мөн энэ жил 9 ААН нөөцийн мах худалдан борлуулах эрхтэй болсон ба нийт 5 байршилд тус үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь сар шинийн баярыг тохиолдуулан гарч буй юм.

БАЙРШИЛ:
- ХУД-ийн 15-р хороо, Их наяд плаза гадна талбай,
- ЧД-ийн 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай,
- БЗД-ийн 4-р хороо, Жуковын талбай,
- СХД-ийн 29-р хороо, Шинэ Улаанбаатар Драгон Терминал,
- БГД-ийн 15-р хороо, Байгаль эх цогцолбор зэрэг таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарна.

Үзэсгэлэн худалдааны талаар УБЗАА-ны Хүнс худалдаа үйлчилгээний газрын мэргэжилтэн Т.Үүрийнтуяа “Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 13000 төгрөгөөр борлуулж буй. Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой” гэх мэдээллийг өглөө.
Үзэсгэлэнд оролцож буй ААН-үүд чанар стандартын дагуу буюу гулууз нэг бүрийг тус тусын уутанд хийж хадгалж буй бөгөөд НӨАТ-ын баримтыг ч иргэдэд өгч буй юм. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийт есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна.

ВИДЕО СУРВАЛЖИЛГА ҮЗЭХ: https://www.facebook.com/share/v/1NPHxgBJYG/



2026-02-02 06:38:10
Тогтмол барйшилууд уу
Үхэр зарж бна уу