horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил болсныг баталлаа

post-img

Дэлхийн цаг уурын байгууллага 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа. Тус байгууллага 8 өөр өгөгдлийн цуваанд тулгуурласан нэгдсэн шинжилгээ хийж, Дэлхийн дундаж гадаргын температур 1850–1900 оны (аж үйлдвэржилтийн өмнөх үе) дундажтай харьцуулахад 1.44°C-аар (±0.13°C хазайцтай) дулаарсан байна. Уг 8 өгөгдлийн цувааны 2 нь 2025 оныг 176 жилийн хэмжилтийн түүхэн дэх хоёр дахь хамгийн дулаан жил, үлдсэн 6 нь гурав дахь хамгийн дулаан жил гэж тус тус ангилжээ.

Мөн 2023–2025 онд бүх найман өгөгдлийн цуваанд хамгийн дулаан гурван жил болж бүртгэгдсэн байна. Түүнчлэн 2023–2025 оны гурван жилийн дундаж температур нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.48°C-аар (±0.13°C) өндөр байгаа бол сүүлийн 11 жил (2015–2025) дараалан хамгийн дулаан жилүүдэд тооцогдсоныг ДЦУБ мэдээллээ.

0/1000